Титэм судасны дотор товруу үүсч улмаар зүрхний цусан хангамж дутагдахад цээжний зүүн талд голдуу хүнд юмаар дарах мэт болох,хүнд оргих,шахах,базах маягаар заримдаа зүүн гар,мөр,эрүү рүү дамжин өвдөж илэрнэ.Энэхүү өвдөлт голдуу биеийн хүчний ачааллын үед,хүнд хоол идсэний дараа эсвэл хүйтэн агаарт гарах үед илэрч болох юм.Өвдөлт богино хугацаанд үргэлжлээд намдах эсвэл нитроглицерин уухад хурдан намддагаараа онцлог байдаг.
Хэрэв таны эмч танд титэм судас хатуурах өвчин буюу зүрхний ишеми өвчин байна.гэж үзвэл та дараах шинжилгээг хийлгэх шаардлага гарна.
- Зүрхний цахилгаан бичлэг
- Титэм судасны сэтгүүрдэх шинжилгээ
- Зүрхний ачаалалттай бичлэг
- Зүрхний хэт авиан оношлогоо