Tuesday, September 6, 2011

Артерийн судас яаж бөглөрдөг вэ?

Артерийн судас бөглөрөх үйл явцыг хэн ч тодорхой мэдэх боломжгүй энэ нь олон жилийн турш үргэлжлэн удаан явагддаг. Энэ үйл явцыг атеросклероз буюу судасны дотор товруу үүсэх үйл явц гэдэг. Судас хатуурал ч гэж нэрлэдэг.

Ямар нэг шалтгаанаас болж судасны дотор ханын гэмтэл үүсдэг ба энэ нь цаашдын товруу бүрэлдэн үүсэх үйл явцыг эхлүүлдэг байна.
Ямар эрхтэний артерийн судас судас хатууралт өртсөнөөс шалтгаалж үүсэх өвчин янз бүр байна. Жишээ нь зүрхийг цусаар хангадаг титэм судас судас хатууралд өртсөн бол зүрхний ишеми, зүрхний шигдээс үүсдэг бол тархины судас судас хатууралд өртвөл тархины шигдээс, цус харвалт зэрэг эмгэгүүд үүсч болно. 


Титэм судас болон тархины судас хатуурсны улмаас зүрхний шигдээс, харвалт үүсэх байдал



Танд хэрэгтэй зөвлөгөө