Цусны даралт удаан хугацаагаар их байх нь судасны дотор ханыг гэмтээж улмаар товруу үүсэх үйл явцыг идэвхжүүлдэг байна.Иймээс даралт ихдэх өвчнийг эрт үед нь илрүүлэн эмчлэх даралт ихдэлтээс сэргийлэх нь судас хатуурлыг даамжруулахгүй байх юм.
Тамхи таталт
Тамхи татахад хүний цусны сийвэнд карбон монооксид гэж бодис ихэсч судасны ханыг гэмтээх, цус өтгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.Иймээс тамхинаас татгалцах нь зүрх эрүүл байх бас нэг нөхцөл юм.
Идэвхтэй хөдөлгөөн
Биеийн тамираар хичээллэх,идэвхтэй хөдөлгөөн хийж байх нь цусны даралт бууруулах,зүрх өвдөхийг багасгах нөлөөтөй.
Хоолны дэглэм барих
Хоолны дэглэм барих ,царцдаг өөх тостой бүтээгдэхүүн өөхтөй мах аль болох бага идэх ,хоолны дэглэм барих нь судас хатуурах өвчнөөс сэргийлнэ.
Таргалалт
Илүүдэл жингээ хасах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Стресс
Сэтгэл зүйн ачаалал ихтэй хүмүүс мөн жолооч нар зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг.Аливаа стреессийн үед цусанд ялгардаг гормон нь судасыг агшааж зүрхний агшилтыг эрчимжүүлдэг.Байнгын стресс нь судасыг байнга нарийсгасаар даралт ихдэлтийг үүсгэдэг. Иймээс ажил амралтын дэглэм сахиж амарч чаддаг байх нь чухал.
Даралт ихсэлтэд хүргэх эрсдэлт хүчин зүйлс