Tuesday, September 6, 2011

Гүйлт ямар үр ашигтай вэ?

Биеэ чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их судлагдсан арга нь гүйлт юм. Эрүүл болон өвчтэй хүмүүст гүйлтийн үзүүлэх нөлөө, уулархаг нутагт хэт бага температурт гүйхэд үүсэх үр нөлөө гээд эрүүлжих гүйлттэй холбоотой тоо томшгүй олон судалгаа байдаг. 
Юуны өмнө эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлт ба гүйлтийн спорт хоёрын ялгаа мэдэж авах хэрэгтэй. Спортоор хичээллэхэд хүн өөрийн бие махбодийн хүрч чадах дээд амжилтанд ямар ч үнээр хамаагүй хүрэх зорилготой болохоор заавал цоо эрүүл байх албагүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь амжилтанд хүрэхэд саад болохгүй хэмжээнд байхад  хангалттай гэж үздэг. Харин чийрэгжүүлэх гүйлт нь юуны өмнө бие махбодь, сэтгэл санааг хэвийн ажиллагаатай, эрүүл саруул байлгах зорилготой болохоор заавал дээд амжилт тогтоох албагүй, тогтоосон ч эрүүл мэнд, сэтгэл санаанд хор болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг.   

Зүрхний ишеми өвчний эмчилгээ

Титэм судасны хатуурал түүнээс үүсэлтэй зүрхний ишеми өвчний эмчилгээнд

  • Эмийн эмчилгээ
  • Мэс заслын эмчилгээ гэсэн үндсэн хоёр аргыг хэрэглэдэг.

Эмийн эмчилгээ
Эмийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ.Эдгээр эмнүүд нь судасны дотор үүссэн товрууг арилгахгүй, зөвхөн зүрхний ачааллыг багасгаж судасны ханыг тэлж өвдөлтийг намдаадаг.
Үндсэн 3 бүлгийн эмнүүд байдаг.

  • Нитрат
  • Бета-блокатар
  • Антагонист кальци

Судас хатуурлын үед өвчтөнд юу мэдрэгдэх вэ?

Титэм судасны дотор товруу үүсч улмаар зүрхний цусан хангамж дутагдахад цээжний зүүн талд голдуу хүнд юмаар дарах мэт болох,хүнд оргих,шахах,базах маягаар заримдаа зүүн гар,мөр,эрүү рүү дамжин өвдөж илэрнэ.Энэхүү өвдөлт голдуу биеийн хүчний ачааллын үед,хүнд хоол идсэний дараа эсвэл хүйтэн агаарт гарах үед илэрч болох юм.Өвдөлт богино хугацаанд үргэлжлээд намдах эсвэл нитроглицерин уухад хурдан намддагаараа онцлог байдаг.


Хэрэв таны эмч танд титэм судас хатуурах өвчин буюу зүрхний ишеми өвчин байна.гэж үзвэл та дараах шинжилгээг хийлгэх шаардлага гарна.

Цусны даралт ихдэлт

Цусны даралт удаан хугацаагаар  их байх нь судасны дотор ханыг гэмтээж улмаар товруу үүсэх үйл явцыг идэвхжүүлдэг байна.Иймээс даралт ихдэх өвчнийг эрт үед нь илрүүлэн эмчлэх даралт ихдэлтээс сэргийлэх нь судас хатуурлыг даамжруулахгүй байх юм.

Тамхи таталт

Тамхи татахад хүний цусны сийвэнд карбон монооксид гэж бодис ихэсч судасны ханыг гэмтээх, цус өтгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.Иймээс тамхинаас татгалцах нь зүрх эрүүл байх бас нэг нөхцөл юм.

Идэвхтэй хөдөлгөөн

Биеийн тамираар хичээллэх,идэвхтэй хөдөлгөөн хийж байх нь цусны даралт бууруулах,зүрх өвдөхийг багасгах нөлөөтөй.

Холестрол

Цусны сийвэн дэх холестеролын хэмжээ их байх нь судас хатууралд хүргэдэг нэг хүчин зүйл юм. Сийвэнгийн холестрол ихсэх хэд хэдэн шалтгаан буй.Жишээ нь: Амьтны гаралтай царцдаг өөх тос их хэрэглэх,чихрийн шижин ,бөөрний өвчин гэх мэт байдаг. 

Холестерол нь дотроо сайн холестерол буюу их нягтралт холестерол,муу холестерол буюу хэт бага ба бага нягтралт холестерол гэж бий.

Холестеролыг хэмжээнээс нь ихэсгэхгүй байх нь судас хатуурлаас сэргийлэх, даамжруулахгүй байхад сайнаар нөлөөлнө.

Артерийн судас яаж бөглөрдөг вэ?

Артерийн судас бөглөрөх үйл явцыг хэн ч тодорхой мэдэх боломжгүй энэ нь олон жилийн турш үргэлжлэн удаан явагддаг. Энэ үйл явцыг атеросклероз буюу судасны дотор товруу үүсэх үйл явц гэдэг. Судас хатуурал ч гэж нэрлэдэг.

Ямар нэг шалтгаанаас болж судасны дотор ханын гэмтэл үүсдэг ба энэ нь цаашдын товруу бүрэлдэн үүсэх үйл явцыг эхлүүлдэг байна.

Танд хэрэгтэй зөвлөгөө